Унтаж байхдаа мөнгө олох уу?

Davgasuren Batbold
3 min readMar 21, 2023

--

Миний олох долларууд

Анх бараг 2012 онд нэг ном уншиж ч байлуу ямар ч байсан унтаж байхдаа мөнгө олдог л болохгүй бол чи насаараа ажиллана хэзээ ч баяжихгүй гэдэг үг сонсов.

Тэрнээс хойш л байнга унтаж байхдаа мөнгө олох талаар бодож эхлэвээ. За тэгээд хэрэгжүүлж үзсэн төлөвлөгөөнөөсөө туршлага хуваалцая.

  1. ПС-нд Админ хийж үзэв.

Уг нь бол шөнө хүүхдүүд ПС-нд хонуулаад өөрөө дагаж тоглохгүй бол бас унтаж байхдаа мөнгө олоод ч байгаа юмшиг санагдсан. Гэхдээ сул тал ихтэй — Гаазтай ундаа, бэлэн гоймон, нойр гээд нэг л мэдэхэд юун унтаж байхдаа мөнгө олох эрүүл мэндээрээ хохироод бүр ч их мөнгөний өрөнд орох талруугаа орохоор ажил байналээ.

3. Дрон засварын үйлчилгээ үзүүлэх.

2015 оноос эхлээд нэг дүүтэйгээ Drone Service Mongolia гээд монголдоо анхны дрон засварын үйлчилгээг хийж эхэлсэн юм. Тухайн үед ч дрон цөөхөн байсан засах хүн ч байдгүй байлаа. Засвар бас л худлаа бизнес байналээ. Өмнө нь гар утас засварт ажиллаж байхдаа онгоцны бензинээр арьчиж байна гээд будаг шингэлэгчээр арчаад 20.000₮ авдагаас шал өөр байв. Хонх нь дугараар дамар нь таг гэдэгчлэн нэгийг нь засахаар нөгөөх нь таг болчихдог. Зарим сэлбэгүүд нь захиалахаар эвдрэлтэй сэлбэг ирдэг учраас маш их цаг зарцуулсан ч бас л эдийн засгийн хувьд үр ашиггүй болохоор нь орхисон. Монголд бол насаараа ажиллаад унтаж байхдаа мөнгө лав олохооргүй салбар.

4. Онлайн сургалт хийж үзэв.

Сургалтаар хүмүүс мөнгө хийгээд алж байна гэхээр нь миний чаддаг юм юу билээ түүнийгээ заая гэж бодоод онлайн сургалт хэд хэдэн удаа хийж үзэвээ. Өөрөө амархан гэж бодоод хичээлийнхээ хөтөлбөрийг жаахан хүндхэн бэлдэж туршлагагүйтээд бас анги дүүргэлт гэдэг бас хэцүү ажил байналээ. Ялангуяа 3-н сая хүнээс 1000-н электроник сонирходог хүн байгаа тэрнээс хэд нь чиний хичээлд суух боломжтой бол гээд бодохоор бүтэшгүй. Сургалтанд суух хүн олно гэдэг элсэн цөлөөс баянбүрд олох лугаа адил юм билээ. Хэрвээ чи ядаж хоол хийх, хэрхэн мөнгөтэй болох, хэрхэн хэл сурах вэ гэдэг хичээл зааж байгаа бол суралцах хүмүүс их байж болох байх. Миний хувьд лав унтаж байхдаа электроникийн сургалтаар мөнгө олно гэж бүтэшгүй мөрөөдөл мэт байв.

5. Хувьцаа худалдаж авч үзэв.

Энэ бол миний хувьд тун дажгүй сонголт санагдсан. Монголд хувьцааны зах зээл тэгтлээ хөгжөөгүй байгаа болохоор ихэнх хувьцаан дээр Pump and Dump болдог юм байналээ. Шинээр гарч буй хувьцаа бараг эхний 5-н өдөр нь өсөх тодорхой ч гэх юмуу. Би төрийн банк, хөрөнгийн биржний хувьцаа аваад богино хугацаанд ашигтай ажлаад гарсан. Угаасаа урт хугацаанд түгжээд байх мөнгө байгаагүй болохоор урт хугацааны өгөөж гэдэгт нь нээх итгэхгүйл яваад байна.

6. Мөнгө олдог робот

Яг унтаж байхдаа мөнгө олох, электроник хоёр маань нэгдээд юм зардаг автомат машин байвал яг унтаж байхдаа ч мөнгө олоод байж болох юм байна гэдэг бодол орж ирээд Vending Machine-г 2017 оноос эхлээд 6-н жилийн турш тасралтгүй хөгжүүлж иржээ. Мэдээж энэ жилээс унтаж байхдаа Vending Machine-аараа мөнгө олно гэдэг зорилго тавьчихсан байгаа. За ингээд мань лав унтаж байхдаа мөнгө олох юмаа хийчихлээ :))

7. Дараагийн төлөвлөгөө

Би ер нь бодоод байгаа бид нар жижиг салбарт бүр мөнгөгүй салбарт ямар их хайран цагаа үрээ вэ гэж. Одоо хийж байгаа төслүүдээ уул уурхай, ложистик, хөдөө аж ахуйн салбарын байгууллагуудад нэвтрүүлж, суурилуулж өгөөд засвар, үйлчилгээг нь хариуцаад сар бүр тогтмол мөнгө авч байя гэж зориод байна. Тэгвэл мань яг баяжих байхаа удахгүй хэрхэн баяжсан талаараа ном бичээд хавтас дээр нь өөрийнхөө цээж зургийг шаанаа хха

--

--

Davgasuren Batbold
Davgasuren Batbold

Written by Davgasuren Batbold

Founder @ Beelog Technologies | Beelog Tech, https://linktr.ee/belgevchaisui , Computer Hardware Engineer

No responses yet